“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд

“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 199 эмнэлгийг сонгон шалгаруулж, 2-12 насны хүүхдийг хамруулж буй.

Өнгөрсөн сарын байдлаар 90 орчим мянган хүүхэд тус хөтөлбөрт хамрагджээ. Энэ онд  уг хөтөлбөрт 4.7 тэрбум төгрөг төсөвлөсөн. Тэгвэл 2020 онд хөтөлбөрийн санхүүжилтийг 5.3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 10 тэрбумд хүргэх тухай ирэх оны төсвийн төсөлд тусгасан байна.