МУИС пресс төв нь номын дэлгүүр, хэвлэлийн газар, хэвлэх үйлдвэр гэсэн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг. Тус хэвлэх үйлдвэр сүүлийн 15 жил техник, технологийн шинэчлэл хийгээгүй өнөөг хүртэл ажиллаж ирсэн. Тэгвэл саяхан орчин үеийн технологийн шийдэл бүхий дижитал хэвлэх машин /BIZHUB PRO 1100/-ыг шинээр оруулан иржээ. Мөн хатуу хавтасны машин, бүрэлтийн машиныг худалдан авч үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэн ажиллаж эхэллээ.
Bizhub Pro 1100 загварын өндөр хурдны дижитал хэвлэлийн машин нь 330х470 хүртэлх форматаар 4300ш/ц-6000ш/ц хурдаар хэвлэх боломжтой юм.
Ийнхүү МУИС пресс төв өөрийн эрхлэн гаргадаг ном, сурах бичиг, эрдэмтэн багш нарын бүтээл, эрдэм шинжилгээний сэтгүүлийг хурдан, шуурхай, чанартай хэвлэх боломж бүрдэж байна. Мөн диплом, диссертацийг стандартын дагуу хатуу хавтастай хэвлэх боломж бүрдэв.
МУИС- Пресс төвийн Хэвлэлийн газар олон улсын хэвлэлийн газраас сурах бичиг орчуулах эрх авах, МУИС-ийн Ерөнхий болон мэргэжлийн суурийн сурах бичгийг зохиох, хэвлүүлэх, орчуулах ажлыг амжилттай хэрэгжүүлж байна. Харин Номын дэлгүүр нь өөрийн хэвлэлийн газрын эрхлэн гаргасан ном, сурах бичиг, эрдэмтэн багш нарын ном, эрдэм шинжилгээний бүтээлийг худалдаалдаг аж.

















































