Согтууруулах ундаа хэрэглэсэн иргэн хивс цэвэрлэгч шингэн ууж хорджээ

Өчигдөр буюу аравдугаар сарын 2-ны өдөр Сонгинохайрхан дүүрэгт нэгэн иргэн согтуурсан үедээ хивс цэвэрлэгч шингэн ууж хордсон тухай дуудлага иржээ. Хэргийг тодруулбал, тус дүүргийн 15-р хороонд оршин суух хаягтай 45 настай эрэгтэй О нь согтуурсан үедээ “Сарма” нэртэй хивс цэвэрлэгч шингэн ууж хорджээ. Улмаар хордсон иргэнийг яаралтай түргэн тусламжаар Цэргийн эмнэлгийн хордлогын төвд хүргэсэн бөгөөд хордлогын эмчилгээ хийгдэж иргэний амин үзүүлэлт дээшилж, амь насанд аюулгүй болсон байна. Одоогоор уг хэргийн шалтгааныг тодруулах шалгалтын ажиллагаа явагдаж байгаа аж.