Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд нийт 1311 төсөл, арга хэмжээг төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд дүүргүүдийн өвөлжилтийн бэлтгэл ажил 88 хувьтай байгаа гэнэ.
Түүнчлэн 53 байршилд 145,2 км урттай үерийн хамгаалалтын далан суваг, барилга байгууламжийн ашиглалт засвар арчлалтын ажлын төлөвлөгөө 95 хувийн биелэлтэй гарчээ.
Нийтийн эзэмшлийн зам талбайн цас мөс, халтиргаа гулгааг арилгах зориулалтын 957 тонн бодис, 500 тонн давсыг худалдан авах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулан гэрээг хийсэн.
Ус хангамж, ариутгалын чиглэлээр нийт 83 ажил төлөвлөснөөс 98 хувь, дулаан хангамжийн чиглэлээр нийт 46 ажил төлөвлөж 90 хувийн гүйцэтгэлтэй, инженер хангамжийн байгууллагуудын төлөвлөсөн ажлуудын биелэлт 95 хувьтай байгаа аж.

















































