Сэрэмжлүүлэг: Ихэнх нутгаар эрс сэрүүсч, цасан болон шороон шуургатай

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Маргааш өдөр Төв аймгийн өмнөд, Дундговь, Дорнодын хойд, Хэнтийн нутгаар салхи секундэд 18-20 метр хүрч, шороон шуурга шуурна.  

Малчид, иргэд, тээвэрчид, тариаланчдын анхааралд: Өнөө шөнө, маргааш өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 02-нд зарим газраар нойтон цас орж, ихэнх нутгаар эрс сэрүүсч, цасан болон шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

2019 оны 10 дугаар сарын 02-ноос 10 дугаар сарын 06-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

10-р сарын 2-нд зарим газраар, 3-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 10-р сарын 2-3-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтэрч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. 5-нд нутгийн баруун хэсгээр бага зэрэг дулаарна.