Өсвөр үеийн сагсан бөмбөгийн "од", Гавьяат тамирчин, сагсчин Ц.Шаравжамцын хүү Ш.Энхийн-Одод Америкийн “Eastern Washington University” суралцах албан ёсны санал тавьжээ. Түүний аав Ц.Шаравжамцад 1998 онд тус сургуульд суралцах боломж гарч байсан ч амжаагүй аж.
Ш.Энхийн-Од өнгөрсөн зун Улаанбаатар хотод болсон FIBA 3х3 дэлхийн гранпри болон 18 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсоноороо сагсан бөмбөгийн мэргэжилтнүүдийн хараанд өртсөн нь лавтай .
Түүнийг аавыгаа дуурайн, сагсан бөмбөгөөр амжилттай хичээллэж, олон улсад нэрээ цуурайтуулах мундаг тамирчин болно гэдэгт олон хүн итгэдэг.
Дөнгөж 16 настай, өсөх ирээдүйтэй хүүд цаашдаа ч олон сургуулийн урилга ирэх байх. Үүнийг дагаад Монгол Улсын сагсан бөмбөгийн спортыг дэлхийд таниулах том үүрэг, хариуцлага ч мөн түүнд ирэх билээ.

















































