Дөрвөн байршилд зам хаана

Нийслэлийн дөрвөн чиглэлд замын хөдөлгөөнийг хаахаар болсон тухай нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

1. Баянгол дүүрэг нэгдүгээр хороо Төмөр замын саадын ар талын туслах авто замыг дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд есдүгээр сарын 27-ны 23.00 цагаас есдүгээр сарын 28-ны 08.00 цагийн хооронд хаана. Энэ хугацаанд дулааны шугам шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.  

2. Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Саруул тэнгэр хорооллын урд хэсгийн 0.3 км авто замыг есдүгээр сарын 28-ны 23.00 цагаас есдүгээр сарын 29-ний 07.00 цагийн хооронд хааж, борооны ус зайлуулах шугамын ажил хийж гүйцэтгэнэ. 

3. Баянзүрх дүүрэг Монелийн уулзварын авто замыг есдүгээр сарын 28-ны 23.00 цагаас есдүгээр сарын 29-ний 07.00 цагийн хооронд хааж, дулааны шугам шинэчлэлтийн ажил хийж гүйцэтгэнэ.

4. Сонгинохайрхан дүүргийн  VIII  хороо буюу Баянхошууны тойрог буудлаас Баянхошуу Жанцан дэлгүүрийн буудал хүртэлх автозамын хөдөлгөөнийг есдүгээр сарын 23.00 цагаас есдүгээр сарын  07.00 цаг хүртэлх хугацаанд бүрэн хаана. Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл хөтөлбөрийн хүрээнд Хувьсгалчдын гудамжны автозамыг сэтэлгээ, гадна дулааны шугам сүлжээний угсралтын ажил хийж гүйцэтгэх юм.