Пулицерийн шагналт уран бүтээлч СУИС-д лекц уншжээ

АНУ-ын Пулицерийн шагналт, сэтгүүлч, баримтат киноны уран бүтээлч, видеографикч Али И.Ризви өчигдөр СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийн сэтгүүл зүй, кино урлаг, анимейшний ангийн багш сурагчид, болон салбарийн мэргэжилтнүүдтэй уулзаж лекц уншжээ. Тэрээр “Зураг, бичлэгээр түүх ба уран зохиолыг хэрхэн өгүүлэх вэ” сэдвээр өөрийн мэдлэг туршлагаасаа хуваалцан, сонирхолтой яриа өрнүүлсэн байна. Али И.Ризви нь есдүгээр сарын 16-27-нд АНУ-ын ЭСЯ-наас зохион байгуулж буй хип хоп урлагийн "Next Level Mongolia" хөтөлбөрийн видеографикчаар ажиллаж байгаа юм. Тус хөтөлбөрийн хаалтын ажиллагаа болох "Final Concert" маргааш буюу есдүгээр сарын 27-ны 19.00 цагаас "Улаанбаатар" чуулгад болно.