"Эрдэнэс Монгол" компанийн тэргүүн дэд захирал С.Эрдэнэбулганыг өчигдөр орой АТГ-аас саатуулсан байна.
Түүнийг нэгдмэл сонирхолтой аж ахуйн нэгжүүдээ тендерт ялуулсны төлөө тус компаниудаас их хэмжээний хахууль авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгаж байгаа аж.
Улмаар түүнийг өнгөрсөн шөнө (2019.09.26) цагдан хорьж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

















































