Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн, судлаачид өөрсдийн бүтээсэн шинэлэг содон, иргэдэд хэрэгтэй, инновацийн бүтээлээ олон нийтэд дэлгэн, танилцуулж байна.
Түүний нэг нь решепшн робот аж. “Сайн байна уу”, “Тавтай морилно уу” хэмээн мэндчилэх энэ роботыг анх удаа монгол эрдэмтэн судлаачид бүтээжээ. Энэ роботыг үйлчилгээний байгууллагад иргэдэд монгол хэлээр мэдээлэл өгч, угтан авах зорилгоор “Эй Ай” компанийн залуус бүтээн, хөгжүүлэлт хийж байгаа аж.
“Монголд өмнө нь ийм робот бүтээж байгаагүй бөгөөд анх удаа роботыг үйлчилгээний байгууллагын үйлчилгээнд нэвтрүүлэхээр зорьж байгаа юм байна.
Робот нь мэдрэгчтэй дэлгэцтэй, монгол хэлээр мэдээлэл өгдөг бөгөөд “Сайн байна уу”, “Баяртай” гэх мэт хэдхэн мэндчилгээний үгтэй, хүн ойртож ирэхийг мэдэрдэг гэнэ.

















































