Монгол Улсын хэмжээнд сүүлийн хоёр жилд авлигын гэмт хэргийн тоо үлэмж нэмэгдсэн бөгөөд авлигын хэрэгтэй холбоотой хөрөнгийг буцаах үйл ажиллагааны үр дүн болоод буцаагдсан хөрөнгийн хэмжээ ч мөн нэмэгдсэн байна. Тиймээс хөрөнгө буцаах үйл ажиллагааг эрчимжүүлж, тогтолцоогоо улам бүр бэхжүүлэх үүднээс бодлогын чанартай хэд хэдэн баримт бичгүүдийг боловсруулж баталсан аж. Тухайлбал, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийг шинэчилж, хөрөнгө буцаахтай холбоотой маш чухал заалтуудыг нэмж оруулсан байна. Мөн мөнгө угаах хэрэгтэй холбоотойгоор шинэ журам гарсан тул прокурорын зөвлөмж гарчээ. Уг бичиг баримтуудад үр дүнтэй хөрөнгийг хураах үйл явц бүх арга хэрэгсэл, мөн түүнчлэн санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа явуулж, холбогдох хөрөнгийг битүүмжилж хураах болон хууль бусаар олсон орлогыг хураах зэрэг үйл ажиллагааг тусгасан ажээ.
Сүүлийн хоёр жилд АТГ-аас олон улсын мэргэжлийн сүлжээгээрээ дамжуулаад 70 гаруй мэдээллийг албан бус байдлаар авч, мэдээлэл солилцсон байна. Үүний үр дүнд хил дамнасан өргөн далайцтай мөрдөн шалгах ажиллагаа явагдсан аж. Мөн мэдээллийн солилцоог улам дэмжсэнээр тагнуулын мэдээллийг үндэслээд олон улсын түвшинд хөрөнгө буцаах мөрдөн шалгах ажиллагааг амжилттай явуулжээ.
Манай хууль хяналтын байгууллагууд 2019 онд боловсруулж баталсан удирдамжийн дагуу санхүүгийн үндэсний механизмыг нэвтрүүлж, хэд хэдэн хэргийг амжилттай шалгуулж шийдсэн байна. Тодруулбал, 22 хэргээс 45 сая долларын үнэ бүхий хөрөнгийг битүүмжилж чаджээ.

















































