Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дарга Г.Баясгаланг чөлөөлжээ

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дарга Г.Баясгаланг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн тушаалаар өчигдөр /2019.09.20/ албан ажлаас нь чөлөөлжээ.

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дэд дарга Ц.Ганзоригийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна. Эх сурвалжуудын мэдээлснээр тус эмнэлгийн эмч, ажилтнууд Эрүүл мэндийн сайдын дээрх шийдвэрийг эсэргүүцэж, байр сууриа илэрхийлээд буй гэнэ.

Г.Баясгалан нь 2013 онд тухайн үеийн Эрүүл мэндийн сайд Н.Удвалын тушаалаар Улсын хоёрдугаар төв эмнэлгийн даргаар томилогдож байжээ.