Монгол-Хятад экспо гурав дахь удаагийн арга хэмжээ эхэллээ

Монгол-Хятад Экспо гурав дахь удаагийн арга хэмжээ Өвөрмонголын Өөртөө Засах Орны Хөх хот, Улаанцав хотуудад  2019 оны есдүгээр сарын 5-наас 10-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Дээрх өдрүүдийн үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулагдах хэд хэдэн форумын нэг болох “Стандартчилал нь чанарыг дээшлүүлэх ба худалдааг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлэх нь” форумд Стандарт, хэмжил зүйн газрын даргын албан үүргийг түр орлон гйүцэтгэгч Б.Билгүүнээр ахлуулсан ажлын хэсгийн 20 гаруй төлөөлөгчид оролцоно.

Энэхүү форумын зорилго нь хоёр орны худалдааг нэмэгдүүлэх, дэмжлэг үзүүлэхэд стандартчилал, баталгаажуулалтын байгууллагын үүрэг оролцоо, хамтын ажиллагааг бэхжүүлэх, тодорхой салбар (уламжлалт анагаах ухаан, ноос ноолуур, аялал, уул уурхай)-ын стандартыг ижилтгэхэд чиглэж байна.

Мөн Монгол улсын Стандарт, хэмжилзүйн газар болон БНХАУ-ын Стандартчиллын удирдах газрын хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн 2015-2019 оны үр дүнг дүгнэж цаашид баримтлах чиг хандлагыг тодорхойлох болно.

Эх сурвалж: СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР