Үер усны аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна

Өнөө маргаашдаа төв болон зүүн аймгуудын зарим газраар усархаг бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2019 ОНЫ 6 ДУГААР САРЫН 18-22-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

18-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. 

20-нд баруун аймгуудын нутгаар, 21-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

18-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд нутгийн баруун хэсгээр сэрүүхэн байх боловч бусад хугацаанд халж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 22-27 градус дулаан.

Говийн бүсийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 31-36 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.