Хүүхдийн баярын өдрийг автомашингүй өдөр болголоо
Нийслэлийн Засаг даргын захирамжаар Улаанбаатар хотын төв хэсгийн авто замын хөдөлгөөнийг зарим газарт түр хязгаарлахаар болсон байна. Захирамжид зааснаар Д.Сүхбаатарын талбайд “Монгол хүүхдүүд” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах болсонтой холбогдуулж Д.Сүхбаатарын талбай, Цэцэг төвийн уулзвар, Боловсролын их сургууль, Цаг уурын уулзвар, Амарын гудамж, Туушингийн баруун уулзвар, Олимпийн гудамж, Гадаад хэргийн яамны уулзварын авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлахаар шийдвэрлэсэн байна.
Хязгаарлалт 07.00-18.00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд зөвхөн хотын төвийн замд үйлчлэх юм байна.
.jpg)
.jpg)
Төслийн

















































