УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ такси компанийн машин барьж, иргэдэд бүтэн өдөржин такси үйлчилгээ үзүүлсэн байна. Тэрбээр иргэдийг зорьсон газарт нь үнэ төлбөргүй хүргэж өгсөн бөгөөд замдаа зорчигчидтой яриа өрнүүлж, нийгмийн тулгамдсан асуудлыг жирийн иргэдээс сонсохыг зорьжээ.
Энэ талаараа тэрбээр өөрийн фэйсбүүк, твиттер дэх сошиал хуудсандаа бичихдээ ""Иргэд маань зовж байна, зүдэрч байна, ядуурал дээд цэгтээ хүрлээ. Гишүүд минь нөхөд минь том том зүйл ярихын оронд эхлээд ард иргэдийнхээ асуудлуудыг шийдмээр байна. Жолооч нартайгаа яриад явах үед ихэвчлэн том зүйлийн талаар бус амьдралын талаар төрөөс амьжиргааг нь сайжруулах, ард иргэд залуучуудад боломж олгох, бензин түлш, мах өргөн хэрэглээний үнэ тэнгэрт хадлаа үүнийг яах вэ? Та хэд юу хийдэг улс вэ? гэж бухимдаж байна. Аливаа зүйлд хийсвэрээр хөөрч поп- рохоос илүү бодитойгоор шийдвэр гаргаж, иргэдэд боломжийг нь засаж өгөх нь бидний үүрэг гэдгийг зарим гишүүд ойлгоосой" хэмээн бичжээ.
Төслийн

















































