Тавдугаар сарын 18-ны Бямба гараг автомашингүй өдөр

Жил бүр зохион байгуулагддаг  “Автомашингүй өдөр”, “Улаанбаатар марафон-2019” Олон улсын гүйлтийн тэмцээн зохион байгуулах үйл ажиллагаа энэ жил  тавдугаар сарын 18-ны өдөр тохиож байна. 

Үүнтэй холбогдуулан ирэх долоо хоногийн бямба гараг буюу 2019 оны тавдугаар сарын 18-ий өдрийг автомашингүй өдөр болгохоор болжээ. 

Энэ өдөр Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл 08:00-18:00 цагийн хугацаанд  автомашингүй бүс болдог.  

Нийслэлийн Засаг даргын Тамгын Газар, Тээврийн цагдаагийн албанаас  автомашингүй өдрийн хүрээнд замын хөдөлгөөнд өөрчлөлт оруулах талаар олон нийтэд мэдээлэл өгөх аж.