Тавдугаар сарын 1-нээс айл өрх, ААН-ийн хэрэглээний усны үнэ нэмэгдэнэ

Хот, суурины усны хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс өрхийн ахуйн хэрэглээний усны үнийг литр тутамд нь 71 мөнгө, бохир усны үнийг 58 мөнгө болгох шийдвэр гаргажээ.

Тодруулбал, Ахуйн хэрэглээний нэг литр цэвэр усны үнэ 9 мөнгө, бохир ус 11 мөнгө, аж ахуйн нэгж байгууллагын цэвэр ус 18 мөнгө, бохир ус 20 мөнгөөр тус тус нэмэгдэх юм байна.

Усны үнэ тавдугаар сарын 1-нээс эхлэн нэмэглэх бөгөөд энэхүү шийдвэрт нийслэлийн зургаан дүүрэг дэх өрх, аж ахуйн нэгжид хамаарагдах аж.