Нэгдүгээр ангид элсэх хүүхдийн бүртгэл хэзээнээс эхлэх, мөн хэдэн сард төрсөн хүүхдийг нэгдүгээр ангид элсүүлэх талаар Нийслэлийн Боловсролын газраас тодрууллаа.
Нийслэлийн Боловсролын газрын Сургалт арга зүйн хэлтсийн дарга Ц.Жаргалантуул: "Хамран суралцах тойргийн тухайд тушаал гараагүй ба боловсруулах шатанд явж байгаа.
Нэгдүгээр ангид элсэх сурагчдын тухайд энэ жил 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал төрсөн хүүхдүүд нэгдүгээр ангид элсэн орох боломжтой.
Бүртгэлийг тавдугаар сардаа багтаан зохион байгуулахаар ажиллаж байна. Тов нь тодорхой болмогц олон нийтэд мэдээлэл өгнө” гэлээ.
Төслийн

















































