Хилийн боомтууд  “Ханш нээх” өдөр  амарна

2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр БНХАУ-ын “Ханш нээх” баярын өдөр тохионо. Энэ өдөр Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд  ажиллахгүй.

Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих болно.

“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай”  Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т:

Талуудын хууль ёсны баяр, амралтын өдрүүдэд хилийн боомтыг хаана. 

Төмөр замын боомт нь Талуудын хоорондын холбогдох хэлэлцээрт заасан төмөр замын цагийн хуваарийн дагуу ажиллах бөгөөд баяр, амралтын өдрүүд болон боомтын ажиллах хугацааны хязгаарлалтад хамрагдахгүй гэж заасан байдаг.

 

Эх сурвалж: ГХЯ