НӨАТ-ын буцаан олголтоо аваагүй иргэд ирэх сарын 29-ний дотор мэдээллээ засахыг анхаарууллаа

Нэмэгдсэн өртгийн албан татварын 2018 оны буцаан олголтын мөнгийг 2019 оны нэгдүгээр сарын 31-ний өдрөөс иргэдийн дансанд шилжүүлсэн.

2019 оны хоёрдугаар сарын 2-ны байдлаар 723,265 иргэнд 103.6 тэрбум төгрөгийг олгосон тухай мэдээллийг Татварын ерөнхий газраас өгч байсан юм.

Харин одоо арилжааны банкуудаас гурван шалтгаанаар гүйлгээ буцсан 15,627 иргэн байгаааж. Эдгээр иргэдийг 2019 оны 4 дүгээр сарын 29-ний дотор мэдээллээ засаж, баталгаажуулахыг зөвлөлөө.

Гүйлгээ буцсан гурван шалтгаан нь 

  • Нэр, данс зөрсөн
  • Данс хаагдсан
  • Буруу данс байжээ.

Мэдээллээ засаж, баталгаажуулаагүй бол буцаан олголт олгогдохгүйг анхааруулав. 

Татварын лавлах утас: 1800-1288