Оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр цэргийн бэлтгэл сургалтад хамруулж, цэргийн алба хаах бололцоог бүрдүүлэх зорилготой "Оюутан цэрэг” цэргийн мэргэжил олгох сургалтын бүртгэл өнөөдөр эхэлнэ. Тус хөтөлбөрт "Их, дээд сургуулийн бакалаврын өдрийн ангид суралцаж байгаа нэгдүгээр дамжааны 2.8-аас дээш голч дүнтэй оюутнууд хамрагдах юм.
- “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутан, залуус дараах бичиг баримт бүртгүүлнэ.
- Иргэний үнэмлэх
- Цэргийн үүрэгтний үнэмлэх
- Оюутны үнэмлэх
- Эрүүл мэндийн даатгалын дэвтэр /Сүүлийн нэг жил даатгал төлөгдсөн байх/
- Сургуулийн тодорхойлолт /”Оюутан цэрэг” сургалтад хамрагдах зөвшөөрөл/
- Сурлагын дүнгийн хүснэгт /гол дүн 2.8аас дээш байх/
- Сургалтад хамрагдахыг хүссэн өргөдөл
“Оюутан цэрэг” сургалт нь оюутан, залуусыг цэрэг эх оронч үзэл бодолтой, эх орноо батлан хамгаалах эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлтэй залуус болгон төлөвшүүлж, дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн нэмэгдэж байгаа ач холбогдолтой юм.
М.Саран

















































