Энэ сарын 20-ны өдөр тус албаны алба хаагчдад “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн мэдээллийн төвийн мэргэжилтэн нар иргэн бүрд олгосон 1072 хувьцааны талаарх сургалтыг хийлээ.
Сургалтаар “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ашиг орлого, нөөц, компанийн цаашдын төлөв болон иргэн бүрд олгосон 1072 хувьцаагаа хэрхэн шалгах, хэрхэн данс нээлгэх, хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох зэрэг мэдээллийг хүргэж, албан хаагчдын асуултад хариуллаа.
М.Саран

















































