Улаанбурхан өвчний 9 тохиолдол бүртгэгдлээ

Сүүлийн 24 цагт улаанбурхан өвчний 9 тохиолдол бүртгэгджээ. ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт улаанбурхан өвчний улмаас таван хүүхэд эмчлүүлж байна.

ХӨСҮТ-ийн Халдвартын клиникийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч М.Ууганчимэгтэй улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн юм. 

Тэрээр "Өнөөдрийн байдлаар эрчимт эмчилгээний тасагт улаанбурхан өвчний улмаас 5 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Биеийн байдал маш хүнд, хүчил төрөгчийн хэрэгцээтэй хүүхдүүд эмчлүүлдэг. Томуугийн улирал таарч байгаатай холбоотой бага насны хүүхэд эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэх явцдаа улаанбурхан өвчний халдвар авах тохиолдол гарч байна" гэв.