Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс нийслэлийн прокурорт хүргүүлсэн саналын дагуу Улаанбаатар төмөр зам /УБТЗ/-ын дарга Д.Жигжиднямааг яллагдагчаар татсан тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногт гарсан билээ. Тэгвэл Нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайран дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өчигдөр /2018.12.18/ УБТЗ-ын дарга Д.Жигжиднямааг ажлаас нь чөлөөлж, хилийн хориг тогтоох шийдвэрийг гаргажээ.
Үүний дагуу Нийслэлийн прокурорын газраас "УБТЗ" ХНН-ийн дарга Д.Жигжиднямаад яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг шүүх хэлэлцээд албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах шийдвэр гаргажээ.
ШҮҮХИЙН ШИЙДВЭР /БҮРЭН ЭХЭЭРЭЭ/:
Нийслэлийн прокурорын газраас Д.Жигжиднямаад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хэргийг: Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд Д.Жигжиднямааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт "Улаанбаатар Төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэгт" Замын даргын албан тушаалд ажиллах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, МУ-н хилээр гарахыг хязгаарлах санал ирүүлсэнийг хүлээн авч шийдвэрлэсэн болно.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайран дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
Тамгын газар
Н.Марал

















































