Жирэмсэн эхчүүд болон 0-5 насны хүүхдүүдийг цэвэр агаарт ээлжээр амраана

Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу жирэмсэн эхчүүд, 0-5 хүртэл насны хүүхдүүдийг 29 амралт сувиллын газарт амраах үйлчилгээ үзүүлэхээр Засгийн газрын холбогдох сайд нар ажиллаж байна. Ингэснээр хүүхдийн цусан дахь хорт бодисын концентрацыг бууруулна.

Урьдчилсан судалгаагаар 10 мянга 600 орчим жирэмсэн эхчүүд болон 35 мянга орчим ээж 65 мянган хүүхдийн хамтаар/ 0-5 нас / хамрагдахаар тооцоолоод байгаа гэнэ. 

Энэ асуудлыг Баасан гарагт Засгийн газрын ээлжит бус хурлаар эцэслэн шийднэ гэж Засгийн газрын хэвлэлийн албаны дарга цахим хуудастаа бичжээ.