Төрийн албан хаагчдын буруутай үйл ажиллагаанд хяналт тавих үүрэг бүхий "Ард түмний хяналтын төв 1900-1210" энэ сарын 10-нд албан ёсоор нээлтээ хийх гэж байна. Тус байгууллагын талаар танилцуулах уулзалт өнөөдөр боллоо.
Ард түмний хяналтын төв нь 1900-1210 утасны дугаарын 24 цаг нээлттэй ажиллуулж төрийн албан хаагчдын үйл ажиллагаатай холбоотой гомдол мэдээллийг хүлээн авч, мэргэжлийн хяналт тавих зорилготой аж.
Ард түмний хяналтын төвийн 1900-1212 утсаар хэн хандаж болох вэ?
Өргөдлөө шийдүүлээд шийдвэрт нь сэтгэл хангалуун биш байгаа иргэн
Асуудлаа шийдүүлэх гээд өргөдөл өгөөд шийдүүлж чадаагүй иргэн
Асуудлаа шийдүүлэхийн тулд гарц хайж байгаа иргэн
Төрийн байгууллага, түүний албан хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаа иргэн
Сэтгэл зүй тогтворгүй, стресстэж буй иргэн
Хууль зүйн тусламж хэрэгтэй, зөвлөгөө зөвлөмж хэрэгтэй байгаа иргэн
Н.Марал

















































