Монголын Үндэсний музей 11 дүгээр сарын 8-нд ажиллана

Их эзэн Чингис хааны мэндэлсний 856 жилийн ой, Монгол бахархлын өдөр энэ дүгээр сарын 8-нд /2018.11.08/ тохиож байна.

ЭНийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар арваннэгдүгээр сарын 8.9-ий Пүрэв, Баасан гарагт дараалан бүх нийтээр амрах шийдвэрийг Засгийн газраас гаргасан билээ. Тэгвэл энэ өдөр Монголын Үндэсний музей 09:00-16:30 цаг хүртэл ажиллах юм байна. 

Үнийн хувьд том хүн 8,000, оюутан 2,500, хүүхэд 1,000 төгрөг байна. Харин Баасан гарагт ажиллахгүй. Бямба гарагт 09:00-16:30 цагт ажиллаад Ням гарагт амрах ажээ. Монголын Үндэсний музей нь Монгол нутаг дахь хүний амьдралын түүх, соёл урлаг, ёс заншил, байгаль орчны тухай бодит баримтад материалуудыг цуглуулан хадгалж, судлан шинжлэх, дэлгэн үзүүлэх, сурталчлах таниулах үйл ажиллагааг байнга явуулах үүрэг бүхий, ашгийн төлөө бус, соёлын байгууллага юм.