Шинэчилсэн дүрмээр жолооч дараах тохиолдолдлуудад ТОРГУУЛНА

Өнөөдрөөс эхлэн Замын хөдөлгөөний шинэ дүрэм мөрдөгдөж эхэллээ. Тус дүрмээр замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч болон зорчиж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, хариуцлагыг илүү чангатгах юм.

Энд зарим онцлох заалтуудаас та бүхэнд хүргэе.

Шар тэмдэглэгээтэй уулзвар дээр жолооч тээврийн хэрэгслийнхээ хөдөлгөөний хурдыг тааруулж, гэнэтийн эрсдэл үүсэхэд тээврийн хэрэгслийг асуудалгүй зогсоох, унтраах хэмжээний хурдтай явах ёстой гэж Тээврийн цагдаагийн газраас анхааруулж байна. Жолооч хурдтай явж байгаад улаан гэрэл асаж, гэнэт тормослоод шар тэмдэглээ дээр зогсвол Замын хөдөлгөөний шинэ дүрэмд заасны дагуу торгуулна. Шар гэрэлтэй бүх уулзварыг камержуулсан учраас дүрэм зөрчсөн жолооч нарт гэрийн хаягаар нь торгуулын төлбөр хүргэгдэнэ гэдгийг энэ онцолж байна. Мөн тухайн чиглэлийн зам түгжрээтэй байвал ногоон гэрэл ассан ч түгжрээ арилтал жолооч машинаа зогсоож, дараагийн зөршөөрсөн гэрлээр хөдлөх юм. Хэрэв түгжрээтэй байхад ногоон гэрлээр гараад шар тэмдэглэгээн дээр түгжирч зогсвол мөн л торгуултай.   

  1. Жолооч Замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас 50-иас дээш хувиар хэтрүүлсэн бол,
  2. 3амын хөдөлгөөний дүрэмд хориглосон нөхцөлөөр жолооч урсгал сөрсөн бол
  3. Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон;
  4. Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол
  5. Хуурамч улсын бүртгэлийн дугаар бүхий тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол жолоочийн жолоодох эрхийг хасна. 

Ингээд шинэчилсэн дүрмийг танилцуулж байна. 

Тасархай зураасгүй газар буцаж эргэвэл 50 мянгаар торгоно