ХУУЛЬ: Согтуугаар жолоо баривал виз мэдүүлэх эрхээ хасуулна

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоод гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд үүнээс үүдэх хууль зүйн үр дагавар их, оногдуулах ялын хувьд 450-2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх зэрэг дөрвөн төрлийн шийтгэл оногдуулна.

Мөн энэ төрлийн гэмт хэрэг үйлдвэл гадаад улс орнуудын визэд орох, тодорхой төрлийн ажил эрхлэх боломжгүй болох бөгөөд товчхондоо согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох үйлдлийг дор бүрнээ таслан зогсоох нь зөв шийдвэр байх болно гэв.