СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Горхи, Тэрэлжийн чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна

Өнөөдөр буюу 2023.08.02-ны өдрийн 12:00 цагаас эхлэн орсон хүчтэй аадар борооны улмаас Налайх дүүргийн 1-р хороо Туулын гүүр орчим Босса дэлгүүрийн орчим үер бууж зорчих хэсэг бүрэн хаагдсан тул Горхи Тэрэлжийн хэсэг рүү зорчихгүй байхыг анхааруулж байна.

Яг одоо газар дээр нь Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Налайх АЗЗА, Налайх Шуурхай удирдлага хяналт, мэдээллийн төвийн нийт бие бүрэлдэхүүнтэй, 6 техтиктэйгээр ажиллаж байна.