Монгол хэл бичгийн шалгалтын үр дүн, багшийн болон байгууллагын үнэлгээний талаар мэдээлж байна.
Боловсролын үнэлгээний төвийн дарга Д.Ганбат:
Багш нарын ажлын гүйцэтгэлийн үнэлгээний тухайд,
Багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнг тодорхойлох үнэлгээг өчигдрөөс буюу 2023 оны тавдугаар сарын 15-16-ны өдрүүдэд орон даяар нэгэн зэрэг зохион байгуулах гэж байна. Уг хөндлөнгийн үнэлгээгээр хоёр дахь удаагаа зохион байгуулах бөгөөд багш нарын гүйцэтгэл, хөгжил, урамшуулал, нэмэлт санхүүжилт олгох төсвийн шинэчлэлийн хүрээнд хийж буй юм.
2023 оны гүйцэтгэлийн үнэлгээнд төрийн болон төрийн бус 705 сургуулийн 30077 багш хамрагдана. Нийт зургаан түвшинд үнэлнэ. Мөн багш нарын ажиллаж байгаа орон нутаг, бүс нутгаар нь харилцан адилгүй байдлаар үнэлэх юм. Түүнээс гадна бүх талаас нь буюу эцэг эх, хамтран ажиллагсдаас нь асуумж авах замаар гээд үнэлгээг олон хувилбараар хийнэ.
Монгол хэл бичгийн шалгалтын тухайд,
Шалгалтын босго оноог БШУ-ны сайдын тушаалаар 2023-2024 оны хичээлийн жилийн Монгол хэлбичгийн шалгалтыг 4 дүгээр сарын 22-нд уншиж ойлгох, зөв бичих дүрэм, үндэсний бичгээр унших чадвар, зохион найруулж бичих чадвар зэрэг агуулгаар тус бүр 50 оноо бүхий А,Б хувилбараар зохион байгуулж дүн оноог гаргажээ.
Энэ жилийн Монгол хэл бичгийн шалгалтын гүйцэтгэлийн улсын дундаж 35 оноо буюу 70 хувьтай байгаа нь өмнөх онуудтай харьцуулахад өссөн үзүүлэлт юм. Харин оноо нь босго оноонд хүрээгүй шалгуулагчид 8 дугаар сарын 19-ний дахин шалгалтад хамрагдаж босго оноогоо ахиулж болно.
ЭЕШ-ын оноо бүхий батламж хуудас 2,5 жилийн хугацаанд хүчинтэй.