Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна

Нийслэлд махны нийлүүлэлтийг тогтворжуулах зорилгоор ХХААХҮЯ-наас 12 бэлтгэн нийлүүлэгч сонгон шалгаруулж, хаврын улирлын хэрэгцээнд зориулан 7858.9 тонн махны нөөц бэлтгэжээ.

Нөөцийн махны үнийг ХХААХҮЯ тогтоож, борлуулалтыг нийслэл хариуцдаг. Өнгөрсөн сарын 15-наас нийслэлийн есөн дүүргийн 431 цэгээр нөөцийн махыг худалдаж эхэлсэн юм.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа “Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна. Махаа ангилж уутлахдаа өөх, махны хэмжээг тааруулах, ууталсан махаа зөөвөрлөхдөө шуудайд бус, цаасан хайрцагт зөөвөрлөх шаардлагыг 12 бэлтгэн нийлүүлэгчдэд хүргүүлнэ” гэв.