Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан, Н.Болормаа, Б.Цэрэндорж нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгах шийдвэр гаргажээ.
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсан Богдхан уулын Дархан цаазат газрын Тусгай хамгаалалтын газруудыг залилсан гэх үйлдэлийг Зөрчлийн тухай хуулиар зохицуулагдах харилцаа тул гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэжээ. Тодруулбал, залилах гэмт хэрэг нь эзэмшигч, өмчлөгчийн буюу хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан байхыг шаардах бөгөөд шүүгдэгч нар тухайн газруудыг өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлж аваагүй, харин ашиглах зориулалтаар зөвшөөрөл гаргуулсан боловч зориулалтын бусаар ашигласан гэж дүгнэжээ.