Их Британийн Засгийн газрын “CHEVENING”-ийн тэтгэлэг зарлагджээ

Их Британийн Засгийн газрын тэтгэлэг “Chevening”-ийн энэ жилийн бүртгэл эхэлжээ. “Chevening”-ийн тэтгэлгийг тухайн орны шилдэг мэргэжилтнүүдэд олгодог бөгөөд эргэн ирээд эх орондоо өөрийн хувь нэмрээ оруулах залуучуудад Их Британийн их, дээд сургуульд тэтгэлэгээр суралцах боломжоор хангадаг юм.

Энэ жилийн тэтгээгт хөтөлбөр 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр зарлагдсан бөгөөд 2019-2020 оны магистрын 1 жилийн хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй залуучуудын өргөдлийг 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл хүлээн авах аж. 

Та бүхэн тэтгэлэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг  http://www.chevening.org/mongolia/ сайтаас авна уу.

Мөн тэтгэлэг зарлагдсан хугацаанд Элчин сайдын яамны “Chevening”-ийн ажилтан болон төгсөгчид тогтмол сургалт, семинар зохион байгуулдаг тул та Элчин сайдын яамны ЭНЭ хуудсыг дагаж, мэдээллийг цаг тухайд нь авч болно.