ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна

Фэйсбүүк болон цахим сүлжээ ашиглан бусдыг хуурч мэхлэх аргаар мөнгө залилах үйлдэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсээр байгаа аж.

Иймд дараах сэрэмжлүүлэгийг хүргэж байна. 

  • Фэйсбүүк болон бусад цахим сүлжээнд ашигладаг хаягийн нууц үгийг утасны дугаар болон төрсөн он, сар, өдөр, амархан нэрээр хадгалахгүй байх.
  • Нууц үгийг 7 хоног бүр өөрчилж, нууцлал алдагдахаас сэргийлэх.
  • Танд имэйл хаяг болон нууц код нэхсэн /сонжоо, зурхай, бусдын анхаарал татах бичлэг г.м/ холбоос ирсэн тохиолдолд түүнд нэвтрэхгүй байх.
  • Таны найз болон танилаас мөнгө, бусад зүйл гуйсан хүсэлт ирсэн тохиолдолд тухайн хүнтэй заавал биечлэн уулзах, үнэн эсэхийг нягтлан шалгасаны дараа шийдвэрлэж байх. 
  • Энэ төрлийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйл /залилах/-ээр зүйлчлэх бөгөөд 3-12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэнэ.

 

Эх сурвалж: ЦЕГ