Олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явсан мэргэжилтэнг ажлаас нь халжээ

Энэ сарын 13-ий өдөр Сүхбаатарын талбайн өмнөх цэцэрлэгт хүрээлэнд бие засаж буй эрэгтэйн зураг цахим орчинд цацагдсан билээ.

Тэрбээр Нийслэлийн өмчийн харилцааны газрын Захиргаа санхүүгийн хэлстийн мэргэжилтэн Д.Нэмэхбаяр гэгч байсан юм. Түүнийг олон нийтийн газар бие зөв боловсон авч яваагүй гэдэг үндэслэлээр  Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Ёс зүйн хорооны хурлын шийдвэр гарч,  үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Тэрбээр 2009 онд төрийн захиргааны ажилд орсон байжээ.