Нийслэлийн зарим уулзварын авто замд халтиргаанаас хамгаалах өнгөт хучилтыг хийж эхэлжээ.
Энэхүү өнгөт хучилт нь халтиргаа гулгаатай нөхцөлд тээврийн хэрэгслийн дугуйн барьцалдах чадварыг нэмэгдүүлж үзэгдэх орчин хязгаарлагдмал үед аюулгүй байдлыг хангах үүрэгтэй аж.

Халтиргаанаас хамгаалах өнгөт хучилт хийгдэх долоон байршил:
- Энэбишийн өргөн чөлөө
- Тасганы овооны уулзвар
- Гэсэр сүмийн уулзвар
- Энхтайваны өргөн чөлөө,
- Чингүнжавын уулзвар
- Чингисийн өргөн чөлөө
- Энгельсийн гудамжны уулзвар
Иймээс ажлын явцад тухайн уулзваруудад бага зэргийн ачаалал үүсч байгаа учир нийт жолооч тээвэрчиддээ эгнээ байраа зөв эзлэж бусдад хүлээцтэй, хүндэтгэлтэй хандахыг уриаллаа.
Эх сурвалж: Хотын захирагчийн ажлын алба
Н.Марал

















































