“Жаст” группийн захирал Ш.Батхүүд холбогдох шүүх хурал өчигдөр болж, шүүхээс түүнийг үргэлжлүүлэн 15 хоног цагдан хорих болжээ. Тэрбээр гурван сар хоригдоод байгаа бөгөөд түүнийг суллах хугацаа өчигдөр байсан ч шүүх хурлаас ийнхүү шийдвэрлэсэн байна. Эргэн сануулахад, “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний долларын зээл авсан асуудлаар хуулийн байгууллагад шалгагдаж, гурван сарын хугацаанд цагдан хорих ангид хоригдож байгаа билээ.
Шүүх хуралдааны үеэр Ш.Батхүүгийн бие муудаж, шүүх хурлыг эмчийн хяналт дор явуулах хүсэлт тавьсны дагуу түр хойшлоод эргэн хуралдсан байна.
Прокуророос Ш.Батхүүг үргэлжлүүлэн нэг сар хорих санал гаргасан байна. Харин шүүхээс түүнийг хорих хугацааг 15 хоногоор сунгажээ.
Н.Марал

















































