Жил бүрийн 06 сарын 1-нд буюу олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах Төв талбайн хоёр талын замыг хаадаг билээ. Тэгвэл энэ жил ЗЦА-наас Д.Сүхбаатарын талбайн баруун, зүүн талын замыг 09:00-17:00 цагт бүрэн хаахаар болсон байна. Мөн хотын хэмжээнд бүх жижиг, том гэхгүй бүх уулзваруудыг хяналтандаа авч, ЗЦ-ын алба хаагчид уртасгасан цагаар ажиллах аж.
Хотоос гарахаар төлөвлөж байгаа иргэд маань цагаа зөв тооцоолон, аюулгүй байдлаа хангаж хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн албанаас уриалж байна.
Н.Марал

















































