Арьс ширний үйлдвэрийн нойтон хаягдал, тээвэрлэлтэд шалгалт хийлээ

НМХГ-ын шуурхай утаснаас ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу төлөвлөгөөт бус шалгалт хийлээ. Шалгалтаар арьс ширний үйлдвэрийн нойтон хаягдал зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэх явцад нийтийн эзэмшлийн зам талбайд асгарч орчны бохирдол үүсгэсэн зөрчил илрүүлж холбогдох аж ахуйн нэгжид Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авч, бохирдсон газарт ариутгал хийлгэж цэвэрлүүллээ.