Монгол залуус 35 оронд автомашинаар аялана

Монгол хос 35 оронд автомашинаар аялахаар хөдөллөө. Д.Амарзаяа, Ш.Түвшинжаргал гэх хос залуус Ази, Европын 35 оронд автомашинаараа аялхаар Сүхбаатарын талбайгаас аялалаа эхэллээ. Тэд “Ауди” гэх суудлын жижиг тэргээр 35 мянган километр аялахаар төлөвлөжээ.

Тэд аян замын тэмдэглэлээ /TheMongolianTravellers/ фэйж хуудсанд байрлуулан, олон нийтэд сонирхуулах юм байна.