​Татвараа төлөөгүй жолооч нарын замын хөдөлгөөн оролцох эрхийг хязгаарлана

Нийслэлийн ИТХ-ын тогтоолын дагуу жолооч нар тээврийн хэрэгслийнхээ улсын дугаарын сүүлчийн орноос хамааран тодорхой саруудад татвар, хураамжаа төлөх үүрэгтэй. Гэвч татвараа төлөөгүй жолооч олон байгаа аж.

Тиймээс нийслэлийн Татварын газраас ирэх сарын 1 гэхэд татвараа төлөөгүй жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцох эрхийг хязгаарлаж, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 75.1.4-т заасны дагуу торгууль ногдуулахаар болохоор болжээ.  Тодруулбал, жолоочийг 240 мянган төгрөгөөр торгох хуулийн заалттай юм байна.  

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны төлбөр, хураамжийг төлөх хугацаа ирэх сарын 1-нд дуусна.

Дашрамд дурдахад, дүүргүүдийн Татварын хэлтсүүд уртасгасан цагаар ажиллаж байгаа аж.