МСҮТ-ийн суралцагчдад 70,000 төгрөг олгох санал дэмжигджээ

УИХ-ын хаврын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг МСҮТ-д суралцагчдад олгодог байсан 70,000 төгрөгийг сэргээх санал гаргаж дэмжигджээ.

Энэ талаар тэрбээр өөрийн твиттер хуудсандаа "МСҮТ-д суралцагчдад олгодог байсан 70,000 төгрөгийг сэргээх санал маань чуулганы хуралдаанд 2 хүний илүүгээр дэмжигдлээ. Дипломтой ажилгүйчүүдийн тоо буурч эрэлт хэрэгцээтэй  мэргэжилтнүүд бэлтгэх санхүүгийн эх үүсвэр  ирэх оны төсөвт суух боломж нээгдлээ" хэмээн бичсэн байна.

2014 оны нэгдүгээр сарын 1-нээс мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа 24-өөс доош насны суралцагчдад 45 мянган төгрөгийн тэтгэлэг авдаг байсныг 70 мянган төгрөг болгосон билээ. Харин 2016 оноос энэхүү тэтгэлгийг төрөөс зогсоогоод байсан юм.