Фэйсбүүк компани хагас тэрбум хэрэглэгчээ устгажээ

Дэлхийн хамгийн том сошиал сүжээ болох Фэйсбүүк 2018 оны эхний гурван сард 583 сая хуурамч хэрэглэгчийн акаунтыг устгасан тухайгаа өчигдөр мэдэгдлээ. Энэхүү ажил нь тус компанийн сэкс, хүчирхийлэл, терроризм, үзэн ядалтын агуулгатай тэмцэж байгаа ажиллагааны хүрээнд хийгдсэн ажил гэнэ. Үүнээс гадна өдөр бүр хуурамч акаунт үүсгэх гэсэн олон сая оролдлогыг хориглодог болсноо Фэйсбүүк болжээ. 

Өнгөрсөн гурван сарын хугацаанд Фэйсбүүк спам агуулгуудыг бараг 100 хувь илрүүлэн устгаж, 837 сая спам постыг арилгасан аж. Уг ажиллагаандаа хиймэл оюун ухаан ашигласнаар хүчирхийлэл агуулсан 3.4 сая пост илрүүлж чадсан нь 2017 оны сүүлийн улирлынхаас бараг гурав дахин өссөн үзүүлэлт гэжээ.

Ингэхдээ хориотой материалын 85.6 хувийг бусад хэрэглэгчид Фэйсбүүкэд хандаж мэдэгдэхээс өмнө өөрөө илрүүлж чадсан байна. Мөн хэрэглэгчийн хувийн мэдээллийг буруугаар ашиглаж байсан 200 орчим аппликэшнийг системээсээ устгасныг мөн мэдээлсэн байна. 

Хэдийгээр эдгээр арга хэмжээнүүдийг авсан ч идэвхтэй акаунтуудын 3-4 хувьтай тэнцэх тооны хуурамч акаунт сүлжээнд нь ажилласаар байгааг тэд хүлээн зөвшөөрчээ. 

Эх сурвалж: AFP