Монгол Улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой элсэлтийн ерөнхий шалгалт ирэх 16-20-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлсэн шалгуулагч нь шалгалт өгөх анги танхим, суудлын хуваариа 2018 оны 05-р сарын 15-наас хойш “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч хэвлэж авна. Шалгуулагч шалгалтад ирэхдээ дараах дөрвөн бичиг баримттай ирнэ.
- Бүртгэлийн хуудас /Энэ онд ЕБС төгсөж буй шалгуулагч нь бүртгэлийн хуудсаа хэвлэн авч сургуулийн захирлаараа гарын үсэг зуруулж, тамга даруулж баталгаажуулна. 2018 оноос өмнөх оны шалгуулагчийн бүртгэлийн хуудас нь QR кодоор баталгаажсан тул шууд хэвлэн авна/
- Суудлын хуваарь
- Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ болон түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг бүрдүүлэн ирнэ.

ЭЕШ-ын дүн оноо, жагсаалтыг 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагаас өмнө www.eec.mn цахим хуудсанд байршуулан нийтэд зарлана. Шалгуулагч шалгалтын дүн, оноог өөрийн бүртгэлийн дугаар, болон нууц код ашиглан www.eec.mn цахим хуудаснаас үзэж болно.
2018 ОНЫ ЭЕШ-ЫН ЖУРАМД ОРСОН ӨӨРЧЛӨЛТҮҮД
- Улсын бүртгэлийн ерөнхий газраас шалгуулагчийн хувийн мэдээллийг авдаг болсон.
- Шалгуулагч Мобиком компианы “Candy” үйлчилгээг ашиглан шалгалтын төлбөрөө төлөх боломжтой.
- Шалгуулагч бүртгүүлэхдээ файлаар оруулсан цээж зургаа урьдчилж харах боломжтой болсон.
- Өмнөх оны шалгуулагчдийн “Бүртгэлийн хуудас” нь QR кодоор баталгаажсан байна.
Энэ онд төгсөх шалгуулагчийн суралцаж буй сургууль, анги, бүлэг, регистрийн дугаарын мэдээлэл зөрүүтэй бол сурч буй сургуулийн сургалтын алба /сургалтын менежер/-аар дамжуулан БСШУСЯ-ны боловсролын салбарын нэгдсэн систем /esis.edu.mn/-д засварлаж www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аар орж “зөвшөөрөх” товчийг дарж баталгаажуулна.
ЭЕШ-ийн хуваарь:

Бүртгэл болон шалгуулагчийн хувийн мэдээлэлтэй холбоотой өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг бүртгэлийн хугацаанд БҮТ-ийн лавлах утас болох 70119498, 75779498, [email protected] и-мэйл, www.facebook.com/eec.mn/ цахим хуудсаар хүлээн авна
Н.Марал

















































