Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Саруул” хотхоны 112 дугаар байрны есөн давхарт энэ сарын 21-ний шөнө гал гарч, 27 настай бүсгүй амиа алдсан.  Гэвч бүсгүй гадны нөлөөтэй амиа алдсан тогтоогджээ. Тодруулвал түүний хоолойг боож, амийг нь хөнөөн, улмаар хэргийн ул мөрийг устгахаар гэрийг нь галдан шатаагаад зугтаасан байжээ.

Талийгаач нь эмэгтэй, 27 настай ганц бие Э байсан бөгөөд түүнийг төрсөн дүү 19 настай Б, найз 20 настай Э-гийн хамт хувийн өс хонзонгоор бүлэглэн хөнөөжээ. Хэргийг Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид шуурхай илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Гэмт этгээдүүдийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа аж.