Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Home plaza” худалдааны төвийн ард байрлалтай цагдаагийн албан хаагчдын 13 давхар орон сууцанд өнөөдөр 12:30 цагийн үед гал гарчээ.
Гал найман давхрын айлд гарсан бөгөөд хурдан хугацаанд тархсан байна. Нийслэлийн Онцгой байдлын газар дуудлага хүлээн авсан даруйдаа галыг унтраахаар хоёр анги, хоёр тасаг илгээж галыг бүрэн унтраасан байна. Юунаас болж гал гарсаныг одоогоор тогтоогоогүй байна.
Н.Марал

















































