Гүүрэн гарц барихтай холбоотойгоор зам хаалаа

Өнөө өглөөний буюу  дөрөвдүгээр сарын 16-ны 05:00 цагаас эхлэн Замын цагдаагийн урд уулзвараас урагш Home plaza төвийн зүүн хойд уулзвар буюу Оддын хотхон хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлана.

Иймээс түр замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн газраас жолооч нарт санууллаа. Тодруулбал,  Махатма Гандийн гудамж, “40 жилийн өндөрлөг”-өөс /Соёмботой хөшөө/ Нарны зам хүртэл барьсан түр замыг сонгон хөдөлгөөнд оролцох боломжтой гэж Замын Цагдаагийн Албанаас мэдээллээ.