УИХ-ын гишүүн Д.Муратыг яллагдагчаар татан шалгаж байна

Нийслэлийн прокурорын газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 

Тодруулбал, Оюу толгой компанийн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой хэрэгт тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг  албан тушаалаа ашиглаж, бусдад давуу эрх үүсгэсэн байж болзошгүй гэж үзэж сэжигтнээр татан баривчлах арга хэмжээ авсан.  Өнөөдөр Нийслэлийн прокурорын газарт Ерөнхий сайд асан Ч.Сайханбаилэг, С.Баяр нарыг ялагдагчаар татах саналыг ирүүлсэн. Шүүхийн шийдвэр гарахаар сэжигтнээр татсан Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг хэд хоног хорих эсэх нь тодорхой болно" гэж Нийслэлийн прокурорын газрын олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Г.Бясман мэдээллээ. 

Мөн тэрээр УИХ-ын гишүүн Д.Муратыг АТГ-аас ялагдагчаар татан шалгаж байгаа. Хэрэг мөрдөн байцаах шатандаа яву байна." гэв.